Мэдээ мэдээлэл
DAMA Mongolia Chapter-ийн сонин сайхан
CDMP® шалгалтанд бэлдэх сургалтууд
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дата мэргэжилтнүүдийн зэрэг
- Associate Level-ийг авахын тулд Data Management Fundamentals exam-ыг давах ёстой.
- Practitioner Level-ийг авахын тулд Data Management Fundamentals exam болон доорх 7 шалгалтын 2-ыг давсан байх шаардлагатай.
- Master Level-ийг авахын тулд ажлын туршлага 10 жил байх ёстой бөгөөд Data Management Fundamentals exam болон доорх 7 шалгалтын 2-ыг 80%-иас дээш дүнтэй давсан байх шаардлагатай.
Associate Level
Practitioner Level
Practitioner Level сургалтыг Associate Level-ийн сертификаттай мэргэжилтнүүдийн тоо 100+ болсон үед нээхээр төлөвлөж байна.
Master Level
Master Level сургалтыг Associate Level-ийн сертификаттай мэргэжилтнүүдийн тоо 200+ болсон үед нээхээр төлөвлөж байна.
Бид DAMA International-ийн албан ёсны chapter-ын хувьд DMBOK® стандарт дээр суурилсан сургалт, сертификат, зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн хамтын ажиллагааг хөгжүүлдэг.
DMBOK нь дата менежментийн олон улсын стандарт гарын авлага ба олон улсын тэргүүлэх корпорацууд, засгийн газрын байгууллагууд ч дата стратеги, бодлого, болон системийн суурь стандарт болон ашиглагддаг.
Мэргэжлийн сургалтууд
Манай мэргэжлийн сургалтууд нь өгөгдлийн удирдлага, аналитик, хиймэл оюун ухааны чиглэлийн олон улсын стандарт, практик туршлагад суурилсан хөтөлбөрүүд юм. Энэ жил буюу 2026 онд та бүхэн дараах 2 чиглэлийн мэргэжлийн урт хугацааны сургалтанд хамрагдах боломжтой.
Data Engineer
Data Engineer-ийн сургалт нь өгөгдөл цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах суурь өгөгдлийн дэд бүтцийг бүтээх, ажиллуулах чадвартай анхан шатны мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.
Суралцагчид бодит жишээ, практик даалгаврын хүрээнд өгөгдөлтэй ажиллах инженерийн үндсэн ур чадварыг эзэмшинэ.
Data Scientist
Data Scientist сургалт нь өгөгдөлд дүн шинжилгээ хийх, загварчлах, машин сургалтын моделиуд боловсруулах, өгөгдлөөс үнэ цэнтэй ойлголт гаргах суурь чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ.
Суралцагчид бодит өгөгдөл дээр ажиллан, аналитик сэтгэлгээ болон өгөгдлийн ойлголтоо системтэйгээр хөгжүүлнэ.
Data Analyst
Дата аналистын сургалт нь өгөгдөл цэвэрлэхээс авахуулаад SQP, Python ашииглах, дашбоард хийх, өдөр тутмын аналитикт хиймэл оюуны хэрэгслүүдийг ашиглах бодит ур чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.
Суралцагчид бодит өгөгдөл дээр ажиллаж, төгсөлтийн мини төсөл хэрэгжүүлнэ.
Дата засаглалын консалтинг
DAMA Mongolia Chapter нь байгууллагын өгөгдлийг стратегийн түвшинд удирдах, хариуцлага, чанар, аюулгүй байдлыг тогтолцоотойгоор бий болгох зорилготой DAMA-DMBOK® стандарт-д суурилсан дата засаглалын зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.
Бид төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын өгөгдлийн орчныг иж бүрэн үнэлж, бодит хэрэгжилтэд чиглэсэн загвар, бодлого, процесс, зохион байгуулалтын шийдлийг боловсруулан үе шаттайгаар нэвтрүүлдэг.
Удахгүй болох арга хэмжээ
DAMA Mongolia Chapter-с тогтмол дата удирдлага, дата засаглалтай холбоотой арга хэмжээг зохион байгуулна. Энэ жил зохион байгуулагдах арга хэмжээнүүд:








