Mining Analyst мэргэжлийн хөтөлбөр


Энэхүү 1 сарын хөтөлбөр нь уул уурхайн салбарын өгөгдлийг шинжлэх, үйлдвэрлэлийн гүйцэтгэлийг үнэлэх, үйл ажиллагааг өгөгдөлд суурилан оновчтой болгох ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэхэд чиглэсэн практик сургалт юм. Сургалтын бүтэц нь Mining Analyst-ийн бодит ажлын урсгал (end-to-end workflow)-ыг үндэслэн, уурхайн өгөгдлийг боловсруулах, үйлдвэрлэлийн KPI-үүдийг шинжлэх, дашбоард боловсруулах, шийдвэр гаргалтыг дэмжих хүртэлх бүх үе шатыг шат дараатайгаар эзэмшүүлэхээр боловсруулагдсан.


Ингэснээр оролцогчид уурхайн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, тээвэрлэлт, аюулгүй ажиллагаа болон бүтээмжийн өгөгдөл дээр шинжилгээ хийх, Power BI, SQL, AI зэрэг орчин үеийн хэрэгслүүдийг ашиглан датад суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих чадварыг эзэмшинэ. Бүхэлдээ 100% практикт суурилсан энэхүү сургалт нь бодит уурхайн кейс, дасгалууд дээр ажиллах замаар шууд хэрэглэгдэх аналитик ур чадварыг хөгжүүлнэ.


Сургалтын бүтэц (1 сар)


MODULE 1: Mining operations and Excel analytics

Session 1: Data literacy and the mining data landscape

Session 2: Working with mining production data in Excel

Session 3: Mining KPI analysis - Production, equipment and safety; scenario analysis


MODULE 2: SQL/Python for mining data

Session 4: Introduction to SQL for mining data

Session 5: SQL for production, fleet and maintenance analysis

Session 6: Introduction to Python for data analytics: exploratory insights


MODULE 3: Advanced analytics and capstone

Session 7: Applied learning through real mining case studies I

Session 8: Applied learning through real mining case studies II

Session 9: Applied learning through real mining case studies III


MODULE 4: Power BI and data visualization

Session 10: Introduction to Power BI: Data connection, modeling, building visuals

Session 11: Power BI - Building mining operations dashboards

Session 12: Full mining analytics capstone - end-to-end project


Эхлэх өдөр: 8 сарын 10, Даваа гаригт онлайнаар tech-check хийнэ

Орох өдрүүд: Мягмар, Пүрэв, Бямба

Цагийн хуваарь: 18:00-20:00

Үргэлжлэх хугацаа: 1 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр

Сургалт

Mining Analyst 8/10-нд эхэлнэ

Сургалтын төлбөр нийт 880,000₮ ба суудал баталгаажуулахад 50% буюу 440,000₮-ийг төлнө. Төлбөрөө хичээл эхлэх хүртэл Хаан банкны МОНГОЛЫН ДАТА МЕНЕЖМЕНТИЙН АССОЦИАЦИ 5041829830 дансанд хуваан төлөх боломжтой.

Сургалтанд бүртгүүлэх
Доорх мэдээллийг үнэн зөв бөглөж бүртгэлээ баталгаажуулна уу.
Суудал баталгаажуулах
440,000

Та "Үргэлжлүүлэх" товчийг дарснаар манай үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч буйд тооцогдоно.

Сургалтын үр дүнд төгсөгч дараах чадваруудыг эзэмшинэ:


✔ Уул уурхайн салбарын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн үндсэн ойлголтуудыг эзэмшиж, Excel ашиглан уурхайн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны өгөгдлийг боловсруулах, KPI-д суурилсан шинжилгээ хийх чадвартай болно.

✔ SQL ашиглан уурхайн өгөгдлийн сантай холбогдож, үйлдвэрлэл, тээвэрлэлт, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийн өгөгдөл дээр олон түвшний query бичих, window functions ашиглан нарийн төвөгтэй шинжилгээ хийх чадвар эзэмшинэ.

✔ Python болон Power BI ашиглан уурхайн өгөгдлийг боловсруулах, бүтээмж, олборлолт, тоног төхөөрөмжийн ашиглалт зэрэг үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх, Power BI дээр интерактив дашбоард бүтээх, DAX томьёо болон өгөгдлийн загварчлал хийх чадвартай болно.

✔ Өдөр тутмын уурхайн аналитикийн ажилд AI хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглаж, тайлан боловсруулах, үйлдвэрлэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргалтыг дэмжих мэдлэгтэй болно.

✔ Төгсгөлийн төслийн хүрээнд уурхайн бодит өгөгдөл дээр ажиллаж, өгөгдөл боловсруулах, шинжлэх, дүрслэх, KPI боловсруулах, удирдлагын дашбоард бүтээх хүртэлх бүрэн аналитикийн ажлын урсгалыг бие даан хэрэгжүүлэх практик туршлага хуримтлуулна. Энэхүү төсөл нь ажил олгогчдод үзүүлэх portfolio болох боломжтой.


Төгсөгчид Excel → SQL → Python → Power BI гэсэн дарааллаар Mining Analyst-ийн өдөр тутмын үндсэн хэрэгслүүдийг практик түвшинд эзэмшиж, AI-г ашиглан ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх чадвартай мэргэжилтэн болно.


Амжилттай төгсөгчдөд мэдлэг, чадварыг нь баталгаажуулсан албан ёсны сертификат олгох бөгөөд дотоодын томоохон байгууллагуудад санал болгоно.