DATA & AI governance forum 2026

Өгөгдлөө засаглая!

Өгөгдөл нь өнөөдөр байгууллагын стратегийн чухал хөрөнгө төдийгүй хиймэл оюуны хөгжлийн үндэс болж байна. Түүний үнэ цэнийг бодитоор бий болгохын тулд өгөгдлийн чанар, эзэмшил, нууцлал, аюулгүй байдал, байгууллага хоорондын солилцоо болон хиймэл оюуны хариуцлагатай хэрэглээг нэгдсэн бодлого, үр дүнтэй засаглалаар удирдах шаардлага зүй ёсоор бий болж байна.


Эдгээр асуудлыг салбар хоорондын түвшинд хэлэлцэх DATA & AI Governance Forum 2026 арга хэмжээг “Өгөгдлөө засаглая” уриан дор зохион байгуулах гэж байна.


Форумд Data-Intensive секторууд болох төр, банк, харилцаа холбоо, уул уурхай, AI хөгжүүлэгч байгууллагын төлөөлөл оролцож өгөгдөл болон хиймэл оюуны засаглалын өнөөгийн нөхцөл байдал, сайн туршлага, нийтлэг сорилт, хамтын шийдлийн талаар хэлэлцэнэ.


Форумын зорилго


Хувийн хэвшлийн салбаруудыг хамарсан панел хэлэлцүүлэг бүрд тухайн салбарын бодлого, зохицуулалтыг хариуцсан төрийн байгууллагын төлөөлөл оролцоно. Ингэснээр хувийн хэвшлийн бодит туршлага, хэрэгцээ, тулгамдсан асуудлыг төрийн бодлого, зохицуулалтын байр суурьтай уялдуулан хэлэлцэж, хамтран хэрэгжүүлэх шийдэл болон дараагийн алхмыг тодорхойлох нөхцөл бүрдэнэ.


  1. Өгөгдлийн засаглал болон хиймэл оюуны хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх;
  2. Салбаруудын сайн туршлага, нийтлэг сорилт, тэргүүлэх хэрэгцээг тодорхойлох;
  3. Өгөгдлийн чанар, эзэмшил, нууцлал, аюулгүй байдал, хүртээмж болон солилцооны талаар нэгдсэн ойлголт бий болгох;
  4. Хиймэл оюуны ил тод байдал, хүний хяналт, эрсдэл болон хариуцлагын асуудлыг хэлэлцэх;
  5. Төр, хувийн хэвшил, судалгаа, технологийн байгууллагуудын хамтын ажиллагааны боломжит чиглэлийг тодорхойлох;
  6. Өгөгдлийн харилцааг цогцоор зохицуулах Өгөгдлийн тухай анхдагч хуулийн хэрэгцээ, зарчим, зохицуулалтын хүрээнд салбаруудын саналыг нэгтгэх;
  7. Хэлэлцүүлгээс гарсан саналд үндэслэн бодлогын зөвлөмж боловсруулах.

Таван панел хэлэлцүүлэг


Форумын хүрээнд өгөгдөл эрчимтэй ашигладаг гол салбарууд болон хиймэл оюуны хөгжүүлэлт, хэрэглээг хамарсан дараах таван панел хэлэлцүүлэг өрнөнө. Хувийн хэвшлийн салбарын панел бүрд холбогдох төрийн бодлого, зохицуулалтыг хариуцсан байгууллагын төлөөлөл оролцоно.


1. Банкны салбар - Өгөгдлийн засаглал, эрсдэл ба итгэлцэл


Банкны салбар дахь өгөгдлийн чанар, эзэмшил, нууцлал, аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, зохицуулалтын орчин болон хиймэл оюунд суурилсан шийдвэрийн ил тод байдал, хяналт, хариуцлагын талаар хэлэлцэнэ.


2. Харилцаа холбооны салбар - Их өгөгдөл, хэрэглэгчийн нууцлал ба хариуцлагатай хиймэл оюун


Хэрэглэгчийн зөвшөөрөл, хувийн мэдээллийн хамгаалалт, өгөгдлийн хадгалалт, солилцоо, ашиглалт болон хиймэл оюуны хариуцлагатай хэрэглээний талаар хэлэлцэнэ.


3. Уул уурхайн салбар - Өгөгдлийн засаглал, аюулгүй ажиллагаа ба бүтээмж


Геологи, хайгуул, олборлолт, боловсруулалтын өгөгдлийн чанар, стандарт, эзэмшил, солилцоо, кибер аюулгүй байдал болон үйлдвэрлэлийн оновчлол, аюулгүй ажиллагаанд өгөгдлийн аналитик, хиймэл оюуны боломжийг хэлэлцэнэ.


4. Төрийн байгууллага - Өгөгдлийн уялдаа, хүртээмж ба иргэдийн итгэл


Төрийн өгөгдлийн чанар, стандарт, эзэмшил, байгууллага хоорондын солилцоо, нээлттэй өгөгдөл, хувийн мэдээллийн хамгаалалт, дижитал үйлчилгээ болон төрийн үйл ажиллагаанд хиймэл оюун ашиглах үеийн ил тод байдал, хүний хяналт, хариуцлагын талаар хэлэлцэнэ.


5. AI Governance - Хариуцлагатай хөгжүүлэлтээс бодит хэрэгжилт рүү


Хиймэл оюуны системд ашиглах өгөгдлийн чанар, алгоритмын өрөөсгөл байдал, ил тод ба тайлбарлагдах байдал, оюуны өмч, хувийн мэдээллийн хамгаалалт, кибер аюулгүй байдал, хүний хяналт болон алдааны хариуцлагын талаар хөгжүүлэгч, хэрэглэгч, бодлого зохицуулагч талууд байр сууриа хуваалцана.а.


Зочин илтгэгч


Форумын зочин илтгэгчээр Morgan Stanley-ийн Data/AI Governance Lead Jason Tsang оролцож “Global Trends in Data and AI Governance: From Principles to Practice” сэдвээр илтгэл тавина.


Тэрээр өгөгдөл болон хиймэл оюуны засаглалын дэлхийн чиг хандлага, эрсдэлд суурилсан удирдлага, төр ба хувийн хэвшлийн хариуцлага, Монгол Улсад нутагшуулж болох олон улсын сайн туршлагын талаар танилцуулна.


Хүлээгдэж буй үр дүн


Форумын хэлэлцүүлгийн үр дүнд салбаруудын нийтлэг сорилт, хэрэгцээг тодорхойлж, өгөгдөл болон хиймэл оюуны хариуцлагатай засаглалыг хөгжүүлэх бодлогын зөвлөмж боловсруулан, төр, хувийн хэвшил болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг нэгтгэнэ.


Оролцогчид


Тус форум нь урилгатай, хаалттай хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд нийтийн тасалбар худалдаалахгүй. Форумд урилгаар оролцох төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон DAMA Mongolia Chapter-ийн гишүүд хамрагдана.


Огноо: 2026 оны 9 дүгээр сарын 18, Баасан гариг

Цаг: 09:30–с бүртгэл эхлээд 10:00-14:00 хүртэл үргэлжилнэ

Байршил: Blue Sky, 3 давхар, Diamond танхим


Өгөгдлийг үнэ цэнтэй, аюулгүй, хариуцлагатай ашиглах ирээдүйг хамтдаа бүтээцгээе!


“Өгөгдлөө засаглая”

DATA & AI GOVERNANCE FORUM 2026