DAMA Youth Club нь өгөгдлийн удирдлага, аналитик, AI болон мэдээллийн технологийн чиглэлээр карьерынхаа эхний шатанд явж буй мэргэжилтнүүд, суралцагчдад зориулсан мэргэжлийн гишүүнчлэлийн хөтөлбөр юм. Энэхүү клуб нь онолын мэдлэг, практик туршлага, мэргэжлийн сүлжээг хослуулсан орчинг бүрдүүлэхэд чиглэнэ.