Мэргэжлийн сургалтууд
Манай мэргэжлийн сургалтууд нь өгөгдлийн удирдлага, аналитик, хиймэл оюун ухааны чиглэлийн олон улсын стандарт, практик туршлагад суурилсан хөтөлбөрүүд юм. Энэ жил буюу 2026 онд та бүхэн дараах 2 чиглэлийн мэргэжлийн урт хугацааны сургалтанд хамрагдах боломжтой.
🛠️ Data Engineer (8/3-нд эхлэх)
Энэ сургалт нь өгөгдөл цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах суурь өгөгдлийн дэд бүтцийг зохион байгуулах, угсрах, ажиллуулах чадвартай анхан шатны мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.
Суралцагчид өгөгдлийн pipeline-ийн үндсэн ойлголт, өгөгдлийн сан болон платформын орчинд ажиллах суурь мэдлэг, өгөгдлийг олон эх үүсвэрээс татах, цэвэрлэх, нэгтгэх, аналитикт бэлтгэх процессийг шат дараатай судална.
🧠 Data Scientist (элсэлт эхлээгүй)
Data Scientist сургалт нь өгөгдөлд дүн шинжилгээ хийх, статистик болон машин сургалтын суурь загварчлал хийх, өгөгдлөөс бодитой ойлголт гарган шийдвэр гаргалтад ашиглах чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ.
Хөтөлбөрийн хүрээнд суралцагчид өгөгдөл цэвэрлэх, шинжилгээ хийх, хамаарал илрүүлэх, загвар турших, үр дүнг тайлбарлах зэрэг data science-ийн үндсэн үе шатуудыг системтэйгээр судална.
📊 Data Analyst (элсэлт эхлээгүй)
Дата аналистын сургалт нь богино хугацаанд шууд хэрэгжүүлэх боломжтой ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн бөгөөд онол, практик, бизнесийн ойлголтыг уялдуулсан цогц сургалт юм. Сургалтын бүтэц нь дата аналистын ажлын бодит урсгалыг (end-to-end workflow) шат дараатайгаар эзэмшүүлэхээр боловсруулагдсан. Бүхэлдээ 100% практикт суурилсан ба бодит кейс, дасгалууд дээр ажиллана.
📈 BI Developer (8/18-нд эхлэх)
Суралцагчид өгөгдлийг олон эх үүсвэрээс холбох, өгөгдлийн загвар боловсруулах, DAX ашиглан бизнесийн хэмжүүрүүдийг тооцоолох, Power BI, Tableau дээр мэргэжлийн түвшний интерактив дашбоард хөгжүүлэх, тайлангийн гүйцэтгэлийг оновчлох болон AI хэрэгслүүдийг хөгжүүлэлтийн ажлын урсгалдаа ашиглах ур чадварыг бодит бизнесийн кейсүүд дээр ажиллан эзэмшинэ.
💼 Business Analyst (8/4-нд эхлэх)
Энэ сургалт нь байгууллагын бизнесийн асуудлыг тодорхойлж, хэрэглэгчийн хэрэгцээг шаардлага болгон хөрвүүлэх, бизнесийн процессыг сайжруулах, технологийн шийдлийг амжилттай хэрэгжүүлэх чадвартай Business Analyst бэлтгэхэд чиглэнэ. Суралцагчид stakeholder management, requirements gathering, бизнес процессын загварчлал, Agile аргачлал болон өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг бодит бизнесийн кейсүүд дээр хэрэгжүүлж сурах болно.
⛏️ Mining Data Analyst (8/10-нд эхлэх)
Уул уурхайн бүтээмж, тоног төхөөрөмжийн ашиглалт, олборлолтын үр ашиг болон үйл ажиллагааны гүйцэтгэлийг өгөгдөлд суурилан сайжруулах чадвартай Mining Analyst бэлтгэхэд чиглэнэ. Суралцагчид уурхайн үйлдвэрлэлийн KPI боловсруулах, олборлолт, тээвэрлэлт, засвар үйлчилгээ болон бүтээмжийн өгөгдлийг шинжлэх, интерактив дашбоард бүтээх, үйлдвэрлэлийн шийдвэр гаргалтыг аналитикаар дэмжих ур чадварыг эзэмшинэ.
🏥 Healthcare Data Analyst (8/18-нд эхлэх)
Энэ сургалт нь эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, өвчтөний үйлчилгээ, эмчилгээний үр дүн болон байгууллагын гүйцэтгэлийг өгөгдөлд суурилан шинжлэх чадвартай Healthcare Analyst бэлтгэхэд чиглэнэ.
Суралцагчид эмнэлгийн KPI боловсруулах, өвчтөний урсгал, нөөцийн ашиглалт, үйлчилгээний чанарыг үнэлэх, өгөгдлөөс үнэ цэнтэй ойлголт (insight) гаргах, удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих аналитик ур чадварыг эзэмшинэ.
