Healthcare analyst мэргэжлийн хөтөлбөр


Энэхүү 1 сарын онлайн хөтөлбөр нь эрүүл мэндийн салбарын өгөгдлийг шинжлэх, тайлбарлах, шийдвэр гаргалтыг дэмжих аналитик ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэхэд чиглэсэн цогц сургалт юм. Сургалтын бүтэц нь Healthcare Analyst-ийн бодит ажлын урсгал (end-to-end workflow)-ыг үндэслэн, эрүүл мэндийн өгөгдлийг боловсруулах, шинжлэх, дүрслэх, бизнесийн болон эмнэлзүйн үнэ цэнтэй ойлголт (insight) гаргах хүртэлх бүх үе шатыг шат дараатайгаар эзэмшүүлэхээр боловсруулагдсан.


Ингэснээр оролцогчид өвчтөний мэдээлэл, эмнэлгийн үйл ажиллагааны үзүүлэлтүүд, үйлчилгээний чанар, нөөцийн ашиглалт зэрэг бодит healthcare dataset дээр ажиллаж, Excel, SQL, Python, Power BI болон AI хэрэгслүүдийг ашиглан датад суурилсан дүн шинжилгээ хийх чадварыг эзэмшинэ. Бүхэлдээ 100% практикт суурилсан энэхүү сургалт нь бодит кейс, дасгал, төслийн ажил дээр ажиллах замаар эрүүл мэндийн салбарт шууд хэрэгжүүлэх боломжтой аналитик ур чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.


Сургалтын бүтэц (1 сар)


WEEK 1: Healthcare fundamentals and Excel analytics

Session 1: Introduction to Healthcare Analytics

Session 2: Working with Healthcare Data in Excel

Session 3: Healthcare Performance Analysis


WEEK 2: SQL for Healthcare Data

Session 4: Healthcare Databases and SQL Fundamentals

Session 5: Healthcare SQL Analysis

Session 6: Advanced SQL for Healthcare


WEEK 3: Python and Healthcare Dashboards

Session 7: Python for Healthcare Analysts

Session 8: Exploratory Healthcare Analytics

Session 9: Power BI for Healthcare


WEEK 4: AI, Healthcare Intelligence and Capstone

Session 10: Advanced Power BI for Healthcare

Session 11: AI for Healthcare Analysts

Session 12: Healthcare Analytics Capstone Project


Эхлэх өдөр: 8 сарын 18 Мягмар гариг

Орох өдрүүд: Мягмар, Пүрэв, Бямба

Цагийн хуваарь: 18:00-20:00

Үргэлжлэх хугацаа: 1 сар

Сургалт

Healthcare analyst

Healthcare Analyst

Сургалтанд бүртгүүлэх
Доорх мэдээллийг үнэн зөв бөглөж бүртгэлээ баталгаажуулна уу.
Суудал баталгаажуулах430,000

Та "Үргэлжлүүлэх" товчийг дарснаар манай үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч буйд тооцогдоно.

Сургалтын үр дүнд төгсөгч дараах чадваруудыг эзэмшинэ:


✔ Эрүүл мэндийн салбарын бүтэц, Healthcare Analytics-ийн үндсэн ойлголтуудыг эзэмшиж, өвчтөний мэдээлэл, эмнэлгийн үйл ажиллагааны өгөгдлийг Excel ашиглан цэвэрлэх, боловсруулах, гол үзүүлэлтүүдэд (KPI) дүн шинжилгээ хийх чадвартай болно.

✔ SQL ашиглан эмнэлгийн өгөгдлийн сантай холбогдож, өвчтөний урсгал, өвчлөлийн статистик, эмчилгээний үр дүн, байгууллагын гүйцэтгэлийн тайлан зэрэг бодит healthcare өгөгдөл дээр олон түвшний query бичих, window functions ашиглан нарийн төвөгтэй шинжилгээ хийх чадвар эзэмшинэ.

✔ Python болон Power BI ашиглан healthcare dataset-ийг боловсруулах, өвчлөлийн хандлага, үйлчилгээний чанар, нөөцийн ашиглалт зэрэгт шинжилгээ хийх, интерактив dashboard бүтээх, DAX томьёо болон өгөгдлийн загварчлал хийх чадвартай болно.

✔ AI хэрэгслүүдийг ашиглан эрүүл мэндийн дата анализын ажлыг илүү хурдан, үр ашигтай гүйцэтгэх, тайлан боловсруулах, өгөгдлөөс үнэ цэнтэй ойлголт (insight) гаргах мэдлэгтэй болно.

✔ Төгсгөлийн төслийн хүрээнд бодит healthcare dataset дээр ажиллаж, өгөгдөл цэвэрлэх, шинжлэх, дүрслэх, KPI боловсруулах, удирдлагын дашбоард бүтээх хүртэлх бүрэн аналитикийн ажлын урсгалыг бие даан хэрэгжүүлэх практик туршлага хуримтлуулна. Энэхүү төсөл нь ажил олгогчдод үзүүлэх portfolio болох боломжтой.

Төгсөгчид Excel → SQL → Python → Power BI гэсэн дарааллаар Healthcare Analyst-ийн өдөр тутмын үндсэн хэрэгслүүдийг практик түвшинд эзэмшиж, AI-г аналитикийн ажлын урсгалдаа нэгтгэн ашиглах чадвартай, эрүүл мэндийн салбарт ажиллахад бэлэн мэргэжилтэн болно.


Амжилттай төгсөгчдөд мэдлэг, чадварыг нь баталгаажуулсан албан ёсны сертификат олгох бөгөөд дотоодын томоохон байгууллагуудад санал болгоно.