HR Data Analyst мэргэжлийн хөтөлбөр (9/15-нд эхлэх)
Энэхүү 1 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр нь хүний нөөцийн өгөгдлийг шинжилж, байгууллагын хүний нөөцийн шийдвэр гаргалтыг датад суурилсан байдлаар дэмжих ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн цогц сургалт юм. Сургалтын бүтэц нь HR Data Analyst-ийн бодит ажлын урсгалд (end-to-end workflow) тулгуурлан боловсруулагдсан бөгөөд хүний нөөцийн өгөгдлийг цуглуулах, боловсруулах, шинжлэх, KPI тооцоолох, интерактив dashboard боловсруулах, улмаар удирдлагын шийдвэр гаргалтад ашиглах хүртэлх бүхий л үе шатыг системтэйгээр эзэмшүүлэхэд чиглэнэ.
Практикт суурилсан энэхүү сургалтаар оролцогчид Workforce Analytics, Recruitment Analytics, Turnover & Retention Analytics, Performance Analytics, Employee Engagement Analytics, Compensation Analytics, Learning & Development Analytics, Attendance & Productivity Analytics, Workforce Planning зэрэг HR кейсүүд дээр ажиллаж Excel, SQL, Python, Power BI болон AI ашиглан шинжилгээ хийх практик ур чадварыг богино хугацаанд эзэмшинэ.
Сургалтын бүтэц (1 сар)
WEEK 1: HR Data Foundations and Excel Analytics
Session 1: Introduction to HR Data Analytics & HR Metrics
Session 2: Cleaning and Preparing HR Data in Excel
Session 3: HR KPI Analysis and Interactive Excel Dashboards
WEEK 2: SQL and Python for HR Analytics
Session 4: HR Database Fundamentals and SQL and Python Basics
Session 5: SQL for Employee Analytics
Session 6: Advanced SQL for Workforce Reporting
WEEK 3: Power BI for HR Dashboards
Session 7: HR Dashboards with Power BI
Session 8: Workforce Analytics and HR Storytelling
Session 9: HR Data Modeling and DAX Essentials
WEEK 4: AI for HR Analytics and Capstone
Session 10: AI Tools for HR Data Analysis and Reporting
Session 11: Predictive HR Analytics (Attrition, Hiring, Performance)
Session 12: HR Analytics Capstone – End-to-End Workforce Dashboard
WEEK 5: Capstone Presentation
Төгсөгчид өгөгдөлд суурилсан хүний нөөцийн шинжээч (HR Data Analyst) болж ажиллах суурь ур чадварыг эзэмшинэ.
Сургалтын бүтэц нь SHRM, People Analytics, Microsoft Power BI болон орчин үеийн People Analytics чиглэлийн ажлын байрны шаардлагатай нийцсэн.
Үргэлжлэх хугацаа: 1 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр
Эхлэх өдөр: 9 сарын 15-ны Мягмар гариг
Орох өдрүүд: Мягмар, Пүрэв, Баасан
Цагийн хуваарь: 18:00-20:00
Байршил: Соёмбо цамхаг, 11 давхарт, СБД 1-р хороо
Суудлын тоо: 16 хүн
HR Data Analyst
Сургалтын төлбөр нийт 1,350,000₮ ба суудал баталгаажуулахад 50% буюу 675,000₮-ийг төлнө. Төлбөрөө хичээл эхлэх хүртэл Хаан банкны МОНГОЛЫН ДАТА МЕНЕЖМЕНТИЙН АССОЦИАЦИ 5041829830 дансанд хуваан төлөх боломжтой.
Сургалтын үр дүнд төгсөгч дараах чадваруудыг эзэмшинэ:
✔ Хүний нөөцийн өгөгдлийн бүтэц, HR Analytics болон People Analytics-ийн үндсэн ойлголтуудыг эзэмшиж, Excel ашиглан HR өгөгдлийг цэвэрлэх, боловсруулах, KPI тооцоолох, хүний нөөцийн бодит асуудлуудад дүн шинжилгээ хийх чадвартай болно.
✔ SQL ашиглан HR мэдээллийн сангаас шаардлагатай өгөгдлийг авах, боловсруулах, шинжлэх бөгөөд ажилтан, сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, сургалт хөгжил, тогтвор суурьшил зэрэг HR чиглэлийн тайлан, шинжилгээнд ашиглагдах query-үүдийг бичих чадвартай болно.
✔ Power BI ашиглан HR Dashboard, Workforce Dashboard болон удирдлагын тайлан боловсруулах, DAX томьёо, өгөгдлийн загварчлал ашиглан хүний нөөцийн үндсэн KPI-үүдийг бодит цагийн байдлаар хянах ур чадвар эзэмшинэ.
✔ AI хэрэгслүүдийг өдөр тутмын HR аналитикийн ажилд ашиглаж, тайлан боловсруулах, өгөгдөл тайлбарлах, шинжилгээг автоматжуулах болон илүү хурдан шийдвэр гаргалтыг дэмжих мэдлэгтэй болно.
✔ Төгсгөлийн Capstone төслөөр HR өгөгдлийг цуглуулах, цэвэрлэх, шинжлэх, KPI боловсруулах, дашбоард бүтээх хүртэлх бүрэн People Analytics ажлын урсгалыг бие даан хэрэгжүүлж, ажил олгогчдод танилцуулах боломжтой практик бүтээл (Portfolio) бэлтгэнэ.
Амжилттай төгсөгчдөд мэдлэг, чадварыг нь баталгаажуулсан албан ёсны сертификат олгох бөгөөд дотоодын томоохон байгууллагуудад санал болгоно.

