Junior Data Scientist-ийн сургалтын модулиуд


Энэхүү 3 сарын хөтөлбөр нь өгөгдлийн шинжлэх ухааны анхан-дунд түвшний мэдлэг, практик ур чадварыг олгож, бодит өгөгдөл дээр анализ хийх, загвар бүтээх, үр дүнг тайлбарлах суурь бэлтгэлийг хангана. Суралцагчид өгөгдөл цэвэрлэх, шинжилгээ хийх, машин сургалтын загвар боловсруулах, үнэлэх болон бизнесийн шийдвэр гаргалтад ашиглах end-to-end data science процессыг практик кейс дээр туршин сурна.


Сургалтын бүтэц (3 сар)


1-р сар: Суурь ойлголтууд

Module 1. Data Science суурь ойлголтууд

Module 2. Python for Data Analysis

Module 3. Statistics & Probability


2-р сар: Data Analysis & Machine Learning

Module 4. Data Cleaning & Exploration

Module 5. Machine Learning суурь

Module 6. Feature Engineering & Model Evaluation


3-р сар: Applied Data Science

Module 7. Advanced Machine Learning

Module 8. Model Deployment суурь

Module 9. Data Visualization & Storytelling

Mini Project. Төгсөлтийн ажил


Эхлэх өдөр: 5 сарын 11

Орох өдрүүд: Мягмар, Пүрэв

Цагийн хуваарь: 16:00-19:00

Сургалт

Junior Data Scientist-ын сургалт

Junior Data Scientist-ийн сургалтын төлбөр нийт 4,800,000₮ ба суудал баталгаажуулахад 20% буюу 960,000₮-ийг төлнө.

Суудал баталгаажуулах
960,000
Сургалтанд бүртгүүлэх
Доорх мэдээллийг үнэн зөв бөглөж бүртгэлээ баталгаажуулна уу.

Та "Үргэлжлүүлэх" товчийг дарснаар манай үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч буйд тооцогдоно.

Сургалтын үр дүнд төгсөгч дараах чадваруудыг эзэмшинэ:


✔ Олон эх үүсвэрээс өгөгдөл татаж, цэвэрлэж, анализ хийхэд бэлтгэх

✔ Exploratory data analysis (EDA) хийж, өгөгдлийн шинж чанар, хамаарлыг илрүүлэх

✔ Python ашиглан data analysis болон transformation хийх

✔ Numpy, Pandas ашиглан дата боловсруулах

✔ Статистикийн суурь ойлголтуудыг бодит өгөгдөл дээр хэрэглэх

✔ Hypothesis testing болон үндсэн статистик шинжилгээ хийх

✔ Машин сургалтын суурь алгоритмуудыг ойлгох

✔ Regression, classification, clustering загварууд турших

✔ Feature engineering хийх

✔ Model training, validation, evaluation хийх

✔ Model performance хэмжих (accuracy, precision, recall гэх мэт)

✔ Overfitting/underfitting ойлгож, model сайжруулах

✔ Data visualization ашиглан үр дүн тайлбарлах, storytelling хийх

✔ Business кейсийг data science аргачлалаар задлан шинжлэх

✔ Notebook орчинд reproducible analysis хийх

✔ Real-world кейс дээр mini project гүйцэтгэх


Төгсөгч нь бодит өгөгдөл дээр шинжилгээ хийх, машин сургалтын суурь загвар бүтээх, үр дүнг бизнесийн шийдвэр гаргалтад тайлбарлан ашиглах чадвартай Junior Data Scientist түвшинд бэлтгэгдэнэ.


Амжилттай төгсөгчдөд мэдлэг, чадварыг нь баталгаажуулсан албан ёсны сертификат олгох бөгөөд дотоодын томоохон байгууллагуудад санал болгоно.

Data Scientist гэж хэн бэ?


Data Scientist бол өгөгдлөөс утга, хандлага, таамаглал гаргаж, байгууллагын шийдвэр гаргалт болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг өгөгдөлд суурилуулахад ажилладаг мэргэжилтэн юм.

Тэд статистик, програмчлал, машин сургалт (ML)-ыг ашиглан ирээдүйг таамаглах, зан төлөв ойлгох, бизнесийн асуудлыг шийдэх загварууд боловсруулдаг.


Эрэлтийн чиг хандлага

Data scientist-ийн эрэлт маш өндөр хэвээр байгаа бөгөөд 2024–2034 оны хооронд ажлын байр 34–36%-иар өснө гэж тооцоолж байна. Энэ нь нийт мэргэжлүүдийн дундаж өсөлтөөс нэлээд хурдан үзүүлэлт юм. Салбар бүр өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах шаардлагатай болж буйтай холбоотойгоор жил бүр ойролцоогоор 23,400 шинэ ажлын байр бий болно гэж тооцоолж байна.


Хурдтай өсөлт: BLS-ийн таамаглалаар 2024–2034 онд data scientist-ийн ажлын байр 34%-иар өсөж, нийтдээ ойролцоогоор 82,500 шинэ ажлын байр нэмэгдэнэ.

Салбар хоорондын тэлэлт: Эрэлт зөвхөн технологийн салбарт бус; жижиглэн худалдаа, эрүүл мэнд, санхүү, логистик зэрэг салбарууд дижиталжихын хэрээр data scientist-ийн хэрэгцээ нэмэгдэж байна.

Туршлагатай мэргэжилтний эрэлт: Анхан шатны ажлын байр байгаа ч туршлагатай мэргэжилтнүүдэд илүү их хэрэгцээ байна. Ажлын байрны ойролцоогоор 69% нь AI, машин сургалт зэрэг ахисан түвшний мэргэшил шаарддаг.

Цалин: Олон улсын дунджаар $155,957


Эрэлтийг нэмэгдүүлж буй хүчин зүйлс

Өгөгдлийн хэмжээ огцом өсөх: Өгөгдлийн хэмжээ ихэссэнээр бизнесийн үнэ цэнэ гаргах чадвартай шинжилгээний мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай болж байна.

AI-ийн нэвтрэлт: Generative AI болон бусад AI шийдлүүдийг нэвтрүүлэхийн хэрээр тэдгээрийг хөгжүүлэх, ашиглах, удирдах чадвартай мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдэж байна.

Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт: Байгууллагууд үйл ажиллагаагаа оновчлох, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэхийн тулд аналитик болон өгөгдлийн шинжилгээнд улам их түшиглэж байна.


Data scientist нь өндөр цалинтай, ирээдүйд эрэлттэй хэвээр байх карьеруудын нэг хэвээр байна.