Мэргэжлийн сургалтууд

Манай мэргэжлийн сургалтууд нь өгөгдлийн удирдлага, аналитик, хиймэл оюун ухааны чиглэлийн олон улсын стандарт, практик туршлагад суурилсан хөтөлбөрүүд юм. Энэ жил буюу 2026 онд та бүхэн дараах 2 чиглэлийн мэргэжлийн урт хугацааны сургалтанд хамрагдах боломжтой.

Junior Data Engineer

Junior Data Engineer-ийн сургалт нь өгөгдөл цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах суурь өгөгдлийн дэд бүтцийг зохион байгуулах, угсрах, ажиллуулах чадвартай анхан шатны мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.


Суралцагчид өгөгдлийн pipeline-ийн үндсэн ойлголт, өгөгдлийн сан болон платформын орчинд ажиллах суурь мэдлэг, өгөгдлийг олон эх үүсвэрээс татах, цэвэрлэх, нэгтгэх, аналитикт бэлтгэх процессийг шат дараатай судална.

Хэн хамрагдах вэ

  1. IT, мэдээллийн систем, программ хангамж, инженерийн чиглэлээр суралцагч болон төгсөгчид
  2. Програмчлалын суурь мэдлэгтэй боловч өгөгдлийн инженерчлэл рүү шилжих сонирхолтой хүмүүс
  3. Data analyst, BI developer зэрэг үүргээс data engineering чиглэл рүү шилжихийг зорьж буй мэргэжилтнүүд
  4. Өгөгдлийн pipeline, data platform дээр ажиллах ур чадвар эзэмшихийг хүсэгчид
  5. Өгөгдлийн дэд бүтцийг сайжруулах, автоматжуулах, илүү системтэй болгох зорилготой инженер, хөгжүүлэгчид


Хугацаа

Нийт хугацаа: 3 сар

Сургалтын хэлбэр: Танхим 80% + онлайн 20%

Давтамж: 7 хоногт 2 удаа

Төгсөлтийн ажил: Практик кейс дээр суурилсан mini project

Junior Data Scientist

Junior Data Scientist сургалт нь өгөгдөлд дүн шинжилгээ хийх, статистик болон машин сургалтын суурь загварчлал хийх, өгөгдлөөс бодитой ойлголт гарган шийдвэр гаргалтад ашиглах чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ.


Хөтөлбөрийн хүрээнд суралцагчид өгөгдөл цэвэрлэх, шинжилгээ хийх, хамаарал илрүүлэх, загвар турших, үр дүнг тайлбарлах зэрэг data science-ийн үндсэн үе шатуудыг системтэйгээр судална.

Хэн хамрагдах вэ

  1. Статистик, математик, эдийн засаг, IT чиглэлийн суурь мэдлэгтэй хүмүүс
  2. BI, аналитик, AI чиглэлд шилжих сонирхолтой мэргэжилтнүүд
  3. Data analysis, machine learning чиглэлд ур чадвараа хөгжүүлэх сонирхолтой мэргэжилтнүүд
  4. BI, аналитик, AI чиглэл рүү шилжихийг зорьж буй ажилтнууд
  5. Байгууллагын өгөгдөл дээр тайлан, дүн шинжилгээ хийдэг боловч илүү ахисан түвшний анализ хийх хүсэлтэй ажилтнууд
  6. Шинэ төгсөгч болон дата чиглэлээр карьераа эхлүүлэхийг хүсэгчид


Хугацаа

Нийт хугацаа: 3 сар

Сургалтын хэлбэр: Танхим 80% + онлайн 20%

Давтамж: 7 хоногт 2 удаа

Төгсөлтийн ажил: Бодит өгөгдөл дээр хийх аналитик төсөл